Боловсролын чанар гэдэг бичиг үсэг тайлагдсанаар, математик тооны шалгалтын дүн, эрэмбээр тодорхойлогдох ёсгүй юм. Амжилттай боловсролын тогтолцоо нь хүүхдийн цогц хөгжлийг дэмжиж, хөтөлбөрийн агуулга нь сэтгэл зүй, бие бялдар, ёс зүй, урлаг гоо зүй, хөгжмийн боловсролд тэгш анхаарч ирээдүйн иргэдийн тархи зүрхийг хамтад нь боловсруулахад чиглэх ёстой билээ. Тиймээс Зүрх сэтгэлийн боловсролыг аль болох багаас нь хүүхэд бүр, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч бүрд хүргэхээр олон нийтийн аян, эвэнт арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
‘Зүрх сэтгэлийн боловсрол’ аяны хүрээнд нийслэлийн алслагдсан дүүргийн ЕБ сургуулиуд, ЭМШУИС – н оюутнуудад сэтгэл хөдлөлөө хэрхэн таних, удирдах, түүнийгээ сурлага, амьдралдаа хэрхэн амжилттайгаар ашиглах тухай лекц, 300 гаруй хүнийг хамарсан Зүрх сэтгэлийн боловсрол эвэнт арга хэмжээг зохион байгуулав.